The English Center



The English Center
7700 Edgewater Drive
Suite 540
Oakland, CA 94621
Phone (510) 836-6700
info@englishcenter.edu

Англи хэлний төв


Англи хэлийг чадварлаг эзэмшүүлэн, амьдрал ахуйдаа болон коллеж, ажлын байранд бүтээлчээр хэрэглүүлж сургана.


Англи хэлний төв нь англи хэл сурагчдад амьдралаа хувьсган өөрчлөх боломж олгож байна. Манайх гадаадын оюутнууд болон дотоодод суугаа англи хэл сурагчдад англи хэлний эрчимжүүлсэн сургалт явуулна. Англи хэлийг цаашид боловсорч, коллеж, их сургуульд суралцахдаа болон ажил, мэргэжлээ дээшлүүлэхийн тулд ашиглах гэсэн оюутнуудад бид туслана. Англи хэлний төвд эрүүл мэндийн салбарт ажиллагсдын шалгалтад бэлтгэх болон харилцааны хичээл шинээр нэмэгдсэн. Мөн тус төвд албан ёсоор ТОЕФЛ, АСТ шалгалт авна. Манай хөтөлбөрийн магистер зэрэгтэй багш нар цөөхөн оюутантай ангид хичээл орж, тэднийг нэг бүрчлэн анхааран, сурч мэдэхийг дэмжсэн сайхан уур амьсгал үүсгэдэг. Сургууль маань Сан Францискогийн дэргэдэх үзэсгэлэнт эрэг дээр байрлалтай.


Их сургуульд орох гэсэн манай төгсөгчдийг Берклигийн ИС, Лос Анжелесын ИС, Риверсайдын ИС, Миллс коллеж, Арканзасын ИС, Невадагийн ИС, Сан Франциско дахь мужийн ИС, Сэйнт Маригийн коллеж, Дэлхий дахины удирдлагын Тандербөрд гээд олон сургуульд хүлээн авсан юм.


Оюутан бүрд:


Хүн нэг бүртэй тулж ажиллах туршлагатай багш нар,


Олон орноос ирсэн оюутан найз нар,


Хувь хүний сурах боломжийг хангасан, ойролцоогоор 14 оюутантай жижиг анги,


Хүсвэл, харилцан ярилцах хамтрагч, хичээл зааж өгөх туслагч,


Үнэ хөлсгүй боловч ажлын туршлага суулгах дадлага,


Станфордын ИС, Берклигийн ИС, Сэйнт Маригийн коллеж, Миллс коллеж, Сан Францискогийн ИС-ийн хотхоноор хийх аялал,


Сан Францискогийн үзэсгэлэнт тохойн эрэг дээрх Жек Лондонгийн талбайн дэргэдэх тавлаг сайхан орчин (хагас гудамны цаанаас Сан Франциско руу усан онгоц явдаг),


Йосемитын үндэсний хүрээлэн, Пойнт Рэйсийн тэнгисийн эргийн үндэсний хүрээлэн, Тахо нуур, Сиерра Невадагийн цанын бааз, Напагийн хөндий, Лос Анжелес гээд Калифорниагийн гайхамшигтай сайхан газар,


санал болгож байна.


Ф-1 визээр ирж буй гадаадын оюутнуудыг


Цаашид суралцахад болон ТОЕФЛ шалгалт өгөхөд бэлтгэн,


Коллежид өргөдөл өгөхөд тусалж, оюутны визний талаар зөвлөн,


Айлд суулгах гэх мэтээр орон байр олж өгч,


Хүсвэл боломжийн үнээр сайн үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн даатгалд хамруулан,


Бэй Ареад болон Калифорниад зохиогдож буй соёлын болон чөлөөт цагийн арга хэмжээнд оролцуулж,


Бүрэн өргөдлийг хүлээн аваад 24 цагийн дотор хүлээн зөвшөөрсөн захидал, виз хүсэх бичиг баримтыг илгээнэ.


АНУ-ын иргэн, цагаач, орогногч нарын дотоодын оюутны хувьд,


Англи хэлийг чөлөөтэй эзэмшиж, технологийн чадвартай болон, ажилд бэлтгэх цогц хөтөлбөр,


Мэргэшсэн сувилагчийн зөвшөөрөл авах шалгалтанд бэлтгэх сургалт (НСЛЕХ),


Дадлага, сайн дурын болон цалинтай ажилд хүн нэг бүрээр хамруулан,


Ажлын нөөцийн танхимын компьютер, олшруулагч, факсын машиныг ашиглуулан, ажил хайхад нь тусалж,


Нөхцлийг хангасан оюутнуудад санхүүгийн туслалцаа үзүүлнэ. (байнгын оршин суугч, иргэн, орогногч байх ёстой)


Англи хэлний төвийн сургалтын хөтөлбөрт үндсэн ур чадварын болон тусгай сонирхлын ээлжлэн ордог хичээлүүдийг тусгасан. Анхан шатнаас дээд гээд бүх түвшинд заана. Жилийн турш найман долоо хоногийн тасралтгүй сургалттай. Бүтэн цагийн оюутны хувьд долоо хоногт 22 цаг 30 минутын хугацаанд анги дотор хичээллэхийн дээр сонирхол, шаардлагадаа нийцүүлэн хичээл зааж өгдөг давтлагын туслагчтай болж болно. Өглөөний 8 цаг 30, өдрийн 1 цаг, оройн 5 цаг 30 минутаас гээд гурван ээлж хичээллэдэг.


Бүтэн цагаар хичээлд суух завгүй, эсвэл визний нөхцөл байдлаас болоод тийм боломжгүй оюутнуудыг ч Англи хэлний төвд урьж байна. Хэдхэн цагийн юм уу, ганц цагийн хичээлд суусан ч болно.


Хэрвээ та оюутны визтэй юм уу, тийм виз хэрэгтэй гадаадын оюутан бол Тони Виготой international@englishcenter.edu, Ашли Ричардстай international2@englishcenter.edu хаягаар харилцана уу.


Бидэнтэй монгол хэлээр харилцмаар байвал admissions@englishcenter.edu хаяг руу захидал бичнэ үү.


Англи хэлний төв бол Калифорниагийн ашгийн бус, олон нийтийн байгууллага юм. Олон улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг 21-р зууны дэлхий ертөнцийн нийгэм, улс төр, эдийн засгийн боломж, бололцоонд хамруулах нь Англи хэлний төвийн зорилго мөн. Англи хэл, технологи, ажил мэргэжлийн сургалтаар дамжуулан, олон үндэстэн ястны соёлыг нэвтрүүлж, хүмүүсийг ажил,мэргэжилтэй болоход нь бэлтгэн, сүүлд англи хэл сурч байгаа хүмүүс ур чадвараа бүрэн ашиглах бололцоог нээж өгнө.


Монгол хэлээр орчуулав.


The English Center
7700 Edgewater Drive
Suite 540
Oakland, CA 94621
Phone (510) 836-6700
info@englishcenter.edu

Copyright © 2017 The English Center